Нэг. Нийтлэг үндэслэл
- "www.columbia.mn" нь Аянчин Аутфиттерс ХХК-ийн Columbia интернет худалдааны албан ёсны вэб сайт бөгөөд дараах журам нь уг вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
- "www.columbia.mn" - ийн үйлчилгээг авахдаа та 16 наснаас дээш байх ёстой бөгөөд энэ нь та энэхүү хэрэглэх нөхцөл, шаардлагыг ойлгох бүрэн чадамжтай гэдгээ нотлохын зэрэгцээ, үүнийг зөвшөөрөн, дагаж мөрдөнө гэсэн үүрэг юм.
- Худалдан авагч нь худалдан авалт хийх, үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсаны үндсэн дээр хэрэгжинэ.
- Компани вэб сайтын мэдээллийн шинэчлэл, үнийн өөрчлөлт, хөнгөлөлт урамшуулал болон шинэ үйлчилгээний талаарх мэдээллийн үнэн зөвийг бүрэн хариуцна.
- Аянчин Аутфиттерс ХХК-ийн интернет худалдаа Монгол Улсын хуулын дагуу бүх худалдаа төгрөгөөр хийгдэнэ.
- Та "www.columbia.mn" - р үйлчлүүлэхдээ заавал гишүүнчлэлийн бүртгэлтэй байх шаардлагагүй.
- Хэрвээ та Аянчин Аутфиттерс гишүүнчлэлийн карттай бол бүртгүүлээд гишүүнчлэлийн картны хямдрал болоод картандаа авсан барааныхаа үнийн дүнг нэмүүлэн авах боломжтой.
Гишүүнчлэлийн карт авсанаар та худалдан авалт бүрийнхээ үнийн дүнг цуглуулсан картын хямдралын хувиа өсгөх боломжтой.
- 500'000₮ - 3'000'000₮ 3%
- 3'000'000₮ - 10'000'000₮ 5%
- 10'000'000₮ - 30'000'000₮ 8%
- 30'000'000₮ - дээш 10%